Монгол Хятадын соёлын харилцаанд хувь нэмэр оруулах зорилгоор өнөөдөрУлаанбаатар Их сургуульд хоёр дахь удаагийн "Хятадын Тайжи Ушугийн соёл"өдөрлөг зохион байгууллаа.
Улаанбаатар дахь Хятадын соёлын төв, Улаанбаатар их сургууль, МУИС-ийн дэргэдэхКүнзийн харьяа, Күнзийн институт хамтран зохион байгуулсан өдөрлөгт тайжи,ушугаар хичээллэдэг 29 оюутан оролцож, танилцуулга үзүүлбэр сонирхууллаа.
2016 оноос Улаанбаатар их сургууль дэргэдээ Хятадын тулааны урлагийн тайжи,ушу-гийн дугуйлан нээж, анх есөн оюутан сургаж байжээ. Улмаар энэ онд 20 оюутанэлсч, шилдэг оюутнуудыг БНХАУ-д тэтгэлгээр зургаан сарын бэлтгэлд хамруулж,уралдаан тэмцээнд хүчээ сорьсон байна. Нийт 15 монгол оюутан тэмцээнд орсны 11нь алтан медаль хүртсэн бахархам амжилт гаргасан талаар багш нар нь ярьж байв.Тайжи, ушу-гаар хичээллэснээр оюутнуудын бие бялдар тэгширч, өсөлт, хөгжилтөднөлөөлдөг бөгөөд Хятадын соёл, түүх, уламжлалаас суралцдаг аж.
Улаанбаатар их сургуулийн хятад хэлний багш Пань Инден "Би энэсургуульд долоо дахь жилдээ багшилж байна. Энэ сургуульд хятад хэлээр багшорчуулагч, түүхийн ухаан,археологийн хятад хэл гэсэн чиглэлээр хичээл явагддаг.2015 онд Күнзийн тэнхим байгуулж, 2016 оноос Хятадын тулааны урлагийн тайжиболон ушу-г хослуулан хичээл орж эхэлсэн. Анх 9 оюутан энэ чиглэлээр хичээллэжБНХАУ-ын ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр 2016 онд БНХАУ-д дасгалжуулалтад ороод ирсэн.Энэ онд 20 оюутан явлаа. Манай сургууль тайжи, ушу-гийн тэмцээн, үзүүлбэрийгуламжлал болгон зохион байгуулж байна. Монгол оюутнууд маш их эрмэлзэлтэй,хурдан сурах авьяастай. Үүнээс гадна ЕБС болон их дээд сургуулийн хятад хэлсурч буй сурагчдын дунд ханз бичлэгийн уралдаан зохион байгуулдаг" гэлээ.
Улаанбаатар их сургуулийн Хятад хэлний тэнхимийн багш Х.Нандин-Эрдэнэ "Тайжи,ушу-гаар хичээллэх оюутнууд жилээс жилд нэмэгдэж байна. Цаашид илүү өргөнхүрээнд түгээн дэлгэрүүлэхэд Улаанбаатар дахь Хятадын соёлын төв, Улаанбаатарих сургууль, МУИС-ийн дэргэдэх Күнзийн харьяа, Күнзийн институт дэмжин ажиллажбайгаа" гэв.
Танилцуулах өдөрлөгт Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн дарга Хасбагана,мэргэжилтэн Дөбөө нар хүрэлцэн ирж оролцсон бөгөөд өнөөдөр орой БНХАУ-ынЭСЯ-наа УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүдэд тайлан тоглолтоо сонирхуулахаартөлөвлөсөн байна.
|