Монгол Хятад хоёр орон уул усаар холбогдож, урт удаан жилийн найрсаг харилцаа холбоотой байсаар ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд дээд түвшний айлчлал ихэсч, хүмүүнлэгийн солилцооны ажил улам бүр эрчээ авч байна. Тус удаагийн Хаврын баярын арга хэмжээ нь хоёр улсын найрамдалт харилцааны шаардлагад үндэслэн, хөгжингүй харилцааны шинэ эрин үеийг хамтдаа цогцлооход гол зорилго оршино.
Тус арга хэмжээний нээлт 2018 оны 02 сарын 07-ны өдөр Корпорэйт зочид буудлын үзэсгэлэнгийн тэнхимд болсон ба үүнд БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны хэргийг түр хамаарагч ноён Ян Чиндун, соёлын зөвлөх бөгөөд УБ дахь Хятадын соёлын төвийн захирал хатагтай Ли Вэй, гүйцэтгэх захирал ноён Хасбагана, МУ-ын БСШУСЯ-ны гадаад хэргийн хэлтэсийн дарга ноён Гарьд тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцож үг хэллээ.
“Хятад оронтой танилцсан нь”дижитал медиа урлагийн үзэсгэлэн нь дижитал дүрсийг ашиглан бодит байдлыг дуурайлгасан үзүүлэнгийн аргачлал бүхий үзэсгэлэн юм. Энэхүү үзэсгэлэннь Хятадын уламжлалт соёлыг олон түмэнд таниулах онцгой хөтөлбөр болно.
Уг үзэсгэлэн нь гурван төрлийн Хятад соёл болох шаазан эдлэл, хайчилба рболон күнгфүг дижитал байдлаар үзүүлж, үзэгч олонд 5000 гаруй жилийн түүхтэй Хятад орны ард иргэдийн өнөөгийн амьдралын хэв маягийг толилуулах юм.
“Хятад оронтой танилцсан нь”дижитал медиа урлагийнүзэсгэлэнгийн гол цөм болох тусгалтат үзүүлэн нь Хятадын өндөр технологийгашиглан дүрслэн тусгаж үзүүлэх дижитал аргачлал юм. Дижитал тусгал, урлагийг танин мэдэх болон соёлын уламжлалыг техник технологийн дэвшилттэй холбон биетээр харуулахад гол учир оршино. Сонирхогчид уг үзэсгэлэнгээр дамжуулж Хятадын өнө удаан жилийн түүх соёлыг танин мэдэж, ушугийн гайхамшигийг мэдэрч, Хятадын “Нэг бүс нэг зам” төслийн хамтын ажиллагааны хэлбэр загварыг ойлгож болох юм.
Ерөнхий зохион байгуулагч:
БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ
Улаанбаатардахь Хятадын соёлын төв
Шанхайн олонулсын өндөр технологийн соёлын тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн төв
|