БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Улаанбаатар дахь Хятадын соёлын төв, БНХАУ-ын Соёлын яамны гадаад соёл солилцооны төв хамтран 2018 оны 02 сарын 11-ний өдөр Улаанбаатар зочид буудалд "Хийморьлог яваа Хятадын цагаан сарын наадам" арга хэмжээг зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин, Монгол Улсын шадар сайдын зөвлөх Дамдинсүрэн, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны соёлын зөвлөх бөгөөд Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн захирал Ли Вэй, улс төрийн зөвлөх Ли Яньжун, Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн гүйцэтгэх захирал Хасбагана, Монголын урлагийн холбооны тэргүүн Тунгалаг тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцлоо.
Цагаан сарын наадамд Күнзийн институт, МУБИС, Монгол Улсын Консерваторийн багш сурагчид ая дуугаа олны сонорт хүргэсэн.
Тэнхим хоёр хэсэгт хуваагдан, нэг жигүүрт БНХАУ-ын Чэндүгийн биет бус соёлын өвийн үзүүлэн, нөгөө жигүүрт Хятадын уламжлалт амттан амталгаа болон цэнгээнт наадгай болж өрнөсөн юм.
|