Улаанбаатар дахь Хятадын соёлын төв болон Монгол Улсын Боловсролын их сургууль хамтран 2018 оны 04 сарын 20-ний өдөр "Хятад хэлний баяр"-ыг амжилттай зохион байгууллаа.
Баярт , БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны соёлын зөвлөх бөгөөд Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн дарга хатагтай Ли Вэй, Улаанбаатар дахь Хятад-ын соёлын төвийн гүйцэтгэх захирал Хасбагана болон МУБИС-ын захирал тэргүүтэй төлөөлөгч нар оролцов.
Энэ удаагийн баярт,МУБИС-ийн 200-аад оюутан залуучууд оролцсон бөгөөд дуу, уран бичлэг, уран уншлага, бүжиг, хөгжмийн зэмсэг зэрэг олон төрөлтөд хүч сорив.
|