Улаанбаатар дахь Хятадын соёлын төв нь гадаад харилцаа,төсөл, вэб сайт, орчуулагч, бичиг хэрэг хөтлөх 2 хүн шалгаруулж авна.
Нэг. Үндсэн шалгуур
1. Бакалаврын зэргээс дээш боловсролтой
2. 22-35 насны Монгол улсын иргэн
3. Хятад хэлний HSK 5-өөс дээш зэрэгтэй. Хятад-Монгол Монгол-Хятадхэлний аман болон бичгэн орчуулга хийх чадвартай, Англи хэлний мэдлэгтэй болдавуу тал болно.
4. Компьютер болон өдөр тутмын программ дээр чөлөөтэй ажиллах чадвартай, ажлынтуршлагатай бол давуу тал болно.
5. Эрүүл чийрэг, идэвхитэй, ажлын хариуцлагатай, харилцааны соёлтой байх
Хоёр. Бүрдүүлэх материал, Бүртгэлийн хугацаа
• Улаанбаатар дахь Хятадын Соёлын төвийн вэб сайтнаас анкетийг татан авч,компьютер дээр бөглөх - http://ccchinaweb-ub.org/en/
• Диплом болон дүнгийн хүснэгтийн хуулбар
• HSK шалгалтын гэрчилгээний хуулбар
• Иргэний үнэмлэхний хуулбарын хамт Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийнбайранд 2018 оны 7 сарын 27 өдөр хүртэл хүлээн авна.
Гурав. Шалгалтын хуваарь
Бичгийн шалгалт 2018 оны 7 сарын 30 өдөр 10 цагт, Улаанбаатар дахьХятадын соёлын төвийн байранд.
Дөрөв. Шалгалтанд тэнцсэн хүнийг ярилцлагад орохыг дахин зарлана.
Улаанбаатар дахь Хятадын соёлын төв
Лавлах утас: 70120235
|