10-р сарын 30-ны өдөр, Улаанбаатар дахь Хятадын соёлын төв болон Монголын Үндэсний Их Сургуулийн оюутны зөвлөл хамтран “Хятадын соёлын өдөрлөг”-“Миний мэдэх Хятад орон” сэдэвт зургын уралдааныг МонголынҮндэсний Их Сургуулийн 6-р давхарын ерөнхий зааланд зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Монголын Үндэсний Их Сургуулийн захирал Сун Юунь Шиан тэргүүтэй тус сургуулийн 100 гаруй ажилчид сурагчид оролцсон байна.
Монголын Үндэсний Их Сургуулийн захирал Сун Юунь Шиан үг хэлэхдээ: “Өнөөдөр Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төв болон манай сургуулиас хамтран зохион байгуулж буй Хятадын соёлын өдөрлөг --- Миний мэдэх хятад орон сэдэвт арга хэмжээ болон зургын уралдаанд оролцож байгаадаа маш их баяртай байна. Би өнөөдөр маш олон ФҮ үсгийн хайчилбарыг олж харлаа, энэ нь эд баялаг, аз жаргалыг ерөөн билэгддэг ба Монголын өлзий билэг, урт наслахыгбилэгддэг билэг дэлтэй утга нэг юм. Би Хятадын соёлд маш их дуртай, мөн сургуулийнхаа Хятад хэлний ангийн оюутнуудад түгээхийг хүсдэг байв. Ингээд энэ удаагын арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж өндөрлөөсэй хэмээн хүсэж байна.” гэжээ.
Тус гар зургын уралдаан нь Хятадын уламжлалт усан будгын зургаар голлосон ба хэдийгээр оюутан сурагчид хялбар зургуудыг зурсан байсан ч тэдгээрийн зурагнаас Хятадын уламжлалт усан будгын зурагт ямар гүнзгий ойлголттойг харж болохоор байлаа. Нэгдүгээр байрын шагналыг авсан сурагч ийнхүү хэлжээ: “Миний мэдэх Хятад орон бол нэг зурагнаас, нэгэн байгалийн өнгө төрхөөс, нэгэн дурангаас, нэг хүнээс олж авсан зүйлс байх,гэхдээ цаашдаа хэзээ нэгэн өдөр Хятад улсруу явах боломж олдвол Хятадад очиж Хятад хүмүүсийн ахуй амьдрал, Хятад хүмүүсийн сэтгэлэгээ ямар байдаг талаар өөрийн биеэр очиж харахыг хүсч байна. Манай 2 орон бол нөхөрсөг хөршүүд, бид харилцан суралцаж, харилцан туслалцаж, 2 орны хөгжлийн төлөө залуус бид өөрсдийн үүргээ ухамсарлан ажиллах нь зүйтэй. ”
Үйл ажиллагааны төгсгөлд, оролцсон бүхий л ажилчид дурсгалын зурагаа татуулан, дараагын удаа дахин уулзах ерөөл тавин өндөрлөсөн байна.
|