Улаанбаатар дахь Хятадын Соёлын төв
乌兰巴托中国文化中心

“Үндэсний соёлын охь - Хятадын Бээжин дуурийн дүрүүдийн баг үзэсгэлэн” Улаанбаатар хотноо

Улаанбаатар дахь Хятадын Соёлын төв 11 дүгээр сарын 19-23-ны өдөр“Үндэстний соёлын охь- Хятадын Бээжин дуурийн дүрүүдийн баг үзэсгэлэн”-г  амжиллтай зохион байгууллаа.  

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Соёл, урлагын газрын дэд захирал Батхуяг, Богд хаан музейн захирал Эрдэмбаатар, Монголын театрын музейн дарга Наранжаргал, Монгол Улсын Консерваторийн захирал Ганбат, соёл урлагийн салбарын хүмүүс, Монгол улсын Үндэсний их сургууль, Англи хэлний дунд сургууль, 25 сургуулийн 150 гаруй хүн үзэсгэлэнгийн үйл ажиллагаанд оролцлоо.


Хятад улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хай Мин “Үндэсний соёлын охь- Хятадын Бээжин дуурийн дүрүүдийн баг үзэсгэлэн”-ийнүйл ажиллагаанд онцгой анхаарч, өөрийн биеэр хүрэлцэн ирж мөн Хар мөрөний драмын театрын жүжигчин Ши Бао Хуаны үзэсгэлэнгийн үеэр тоглосон “Жан Фэй Шөн”, Гуа Мэй Ань”-ий хэсгийн тоглолтоос үзэж, энэхүү үзэсгэлэнгийн арга хэмжээг магтан сайшааж, зохион байгуулагчидтай хамтдаа зураг авхуулав. Түүнчлэн Улаанбаатар дахь Хятадын Соёлын төв, Монголын улсын Байгаль орчин аялал жуулчлалын яам, МУИС-ийн Күнзийн институтийн хамтран зохион байгуулж буй аялал жуулчлалын хятад хэлний  анхан шатны ангийн суралцагчидтай уулзаж, тэдэнд хятад хэлийг сайн сурч  Хятад Монголын найрамдлын үйлст залгамж болон хөгжүүлэгч болоход урам өглөө.  

15.JPG



11.JPG


14.JPG

13.JPG


1.JPG


21-ний өдрийн нээлтийн үйл ажиллагаа дээр гүйцэтгэх захирал Хасбагана БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх,Соёлын төвийн захирлыг хавсран хашдаг Ли Вэйг төлөөлөн үг хэлэхдээ, Ши Жин Пин дарга 2014 онд Монгол улсад айлчлан ирэхдээ Хятад Монголын хамтын ажиллагааны салбаруудыг шинэ шатанд гаргасан, ялангуяа хоёр орны хүмүүнлэгийн салбарын харилцаа болон хамтын ажиллагаа улам гүнзгийрч, өргөжиж байна. Улаанбаатар дахь Хятадын Соёлын төв Монгол улсын тухайд соёл болон аялал жуулчлалын хамтын ажиллагааны чухал талбар болохын хувьд Хятад улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яам тэр дундаа Шин Хай Мин Элчин сайдын анхаарал болон удирдлагын дор энэхүү ээлжит утга агуулгатай соёлын үйл ажиллагааг зохион байгуулж, Монголын ард түмний халуун дотно сэтгэлийг хүлээн авлаа. Бид төрөл бүрийн соёлын арга хэмжээг явуулахаар дамжуулж, хоёр улсын ард түмний найрсаг сэтгэлийг улам ойртуулж, бэхжүүлнэ болно гэдэгт итгэж байна гэв. Хятадын гадаад соёлын солилцооны төвийн сонгосон Хятадын соёлын шилдэг төсөлд талархаж, хоёр улсын соёл болон аялал жуулчлалын хамтын ажиллагаанд маш сайхан үр нөлөөг өгөх болно.  


2.JPG


Монголын театрын музейн дарга Наранжаргал хэлэхдээ, Хятад Монгол соёлын харилцаа өнө удаан жилийн түүхтэй. Өнгөрсөн зууны 40-өөд оноос хойш Хятадын Бээжин дуурь нь Монголын үзэгчдийн дуртай дуурь болсон. Тухайн үед Улаанбаатарын гурван том театрт Хятадын дуурь тоглогддог байсан. Орон нутгийн бүх театрт бас Бээжин дуурь тоглогдож байсан. Би ч бас багаасаа Хятадын дуурьт дуртай байв. Өнөөдрийн “Үндэснтийн соёлын охь- Хятадын Бээжин дуурийн дүрүүдийн баг үзэсгэлэн”-г амжилттай зохион байгуулахыг чин сэтгэлээсээ хүсье.


3.JPG

   

   Хар нуурын хойд урсгалийн дүрийн багийн биет бус соёлын өвийн залгамжлагч Янь Чүн багшийн танилцуулсанаар Бээжин дуурийн дүрийн баг нь үндэстний онцлогтой нэг төрлийн өвөрмөц нүүр будалтын арга юм. Ямар нэгэн түүхийн баатар эсвэл аль нэг төрлийн хүн бүгд ерөнхий нэг дараалалтай байна. Дуу дуулах, хөгжим тоглохтой адил бүгд ноотын дагуу байдаг.Иймээс “дүрийн баг” гэсэн юм гэв. Улаан өнгөтэй нүүр нь үнэнч шудрага, эр зориг, хатан зоригийн бэлэг тэмдэг Гуань Ю шиг байдаг. Хар өнгөтэй нүүр нь няхуур чамбай, үг дуу цөөтэйг илэрхийлэх Бао Жөн шиг байна. Бас сүр хүчтэй, болхи бздүүлэг Ли Вэй шиг. Харин бор өнгийн дүрийн нүүр нь тайван, тогтуун, шудрага Чан Ю Чүн шиг байдаг. Цэнхэр өнгийн нүүр нь баатарлаг, догшин Чөн Яо Жинтэй адил байдаг байна. Мөн Бээжин дуурийн дүрийн багийн гайхалтай үзмэрийн урлагийг дэлгэн харуулсан. Хар мөрөний драмын жүжигчин Шы Бао Хуа үзмэрийн үеэр Бээжин дуурийн хэсгээс тоглож үзүүллээ. Үзмэрийн танхимд ирсэн үзэгч сурагчид мөн Бээжин дуурийн дүрийн багуудыг тун адил зурсан нь багш нарын сайшаалыг хүртэж байв.

4.JPG


5.JPG


6.JPG


7.JPG


8.JPG


9.JPG


10.JPG


16.JPG





Login
Login
My Profile
leave a message
back to the top