Улаанбаатар дахь Хятадын Соёлын төв
乌兰巴托中国文化中心

Монгол-Хятадын найрамдлын анхдугаар дууны тэмцээн Улаанбаатар хотод зохион байгуулагдлаа

2018 оны 11 сарын18 өдөр Хятадын олон улсын радио телевизийн санаачлагаар зүүн хойд Ази, Төв Азийн радио нэвтрүүлгийн төв, Улаанбаатар дахь Хятадын соёлын төв, Монгол улсын их сургуулийн Күнзийн институт хамтран зохион байгуулсан анхдугаар Монгол-Хятадын найрамдлын нөхөрлөлийн  дуу аврага шалгаруулах тайлан тоглолт Монголын хүүхдийн ордонд зохион байгуулагдав.БНХАУ-аас Монгол улсад суугаа онч бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хай Мин, МонголУлсын Засгийн газрын шадар сайд Энхтүвшин нар оролцож үг хэллээ. Монгол улсын Боловсрол соёл шинжлэх ухаан биеийн тамирын яам, Гадаад харилцааны яам зэрэг төрийн албан хаагчид, Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн дэд захирал Хасбагана, Хятадын олон улсын радио телевизийн зүүн хойд Ази, төв Азийн радио нэвтрүүлгийн төвийн Монгол хэлний хэлтсийн дарга Гэрэлт, Монголын хэвлэл мэдээллийн ажилчид, урлаг соёлын зүтгэлтэн, Хятадын санхүүжилттэй аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл, гадаад сурч буй оюутнуудын төлөөлөл, үзэгчид гэх мэт 300 гаруй хүн уг аврага шалгаруулах тэмцээний тайлан тоглолтыг үзэж сонирхов. Тус уралдаан нь"Хятадын шилдэг дуунууд, Хятад-Монголын нөхөрлөлийг дуулах" гэсэн  сэдвийн доор Хятад-Монголын нөхөрлөлийг дуу хөгжмийн хэлбэрээр эгшиглүүлэн, Хятад, Монголын хооронд соёлын солилцоог дэмжих, хоёр улсын ард түмний найрамдлыг бэхжүүлэх зорилготой юм.


1.jpg

           Энэ оноос эхлэн Хятад-Монголын харилцааны хөгжил хурдацтайгаар шинэ шатанд орж, төрөл бүрийн салбарууд солилцон хөгжиж, хүмүүнлэгийнсолилцоо нь хоёр орны харилцааны чухал хэсэг бөгөөд хоёр улсын ард түмний харилцаа холбоог дэмжих, ард түмний нөхөрлөлийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм гэж Шин Хай Мин Элчин сайд хэллээ. Анхдугаар удаагийн Хятад-Монголын найрал дууны нөхөрлөлийн наадам нь  нээлтээсээ эхлэн өндөр үр дүнтэй байсан төдийгүй хоёр улсын ард түмэнд шинэлэг арга хэмжээ болж харилцаа холбоог дэмжих бэхжүүлэхэд өндөр үр нөлөө үзүүлсэн юм. Энэ арга хэмжээг зохион байгуулахад Хятадын олон улсын радио телевиз болон Монгол талын холбогдох байгууллага, ажилтан та бүхэндээ БНХАУ-ын элчин сайдын яамыг төлөөлөн миний бие талархлаа илэрхийлье. Ирэх жил бол Хятад, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгаа бөгөөд ойн хүрээнд хоёр орон олон төрлийн дурсгалын арга хэмжээг зохион байгуулж, Хятад-Монголын харилцааг хөгжүүлэх шинэ шинэчлэл хийх болно гэж онцлон тэмдэглэв. Анхдугаар удаагийн Хятад-Монголын  дууны нөхөрлөлийн наадам нь ойн хүрээг угтан зохион байгуулж байгаа бөгөөд ирэх жилийн арга хэмжээ улам өргөжин тэлж сонирхолтой олон арга хэмжээ олон зохион байгуулагдана гэж итгэж байна.


2.jpg

          Монгол улсын шадар сайд Энхтүвшин хэлэхдээ тус арга хэмжээ нь Улаанбаатар хот, Бээжин хотноо зохион байгуулснаас хойш хоёр улсын ард түмэн идэвхтэй оролцож ирсэн бөгөөд Монголын засгийн газар Хятадтай нягт хамтран ажиллаж, соёлын солилцоог хамтран зохион байгуулж, хүмүүнлэгийн солилцооны агуулга утгыг дэлгэрүүлэх, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх, харилцан нөхөрлөлийг бэхжүүлэх, олон нийтийн санаа бодлын үндэс суурийг тавих, хоёр орны хоорондох солилцоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулан дурсгалын арга хэмжээ зохион байгуулахад таатай уур амьсгалыг бий болгоход оршино.


3.jpg

         Тоглолтонд Хятадаас ирсэн 6 шилдэг оролцогч болон Монгол 6 шилдэг оролцогч нар оролцон нэгэн тайзнаа гаран гоцлол, найрал дуу бүжиг хамтран толилуулан "Эх нутгийн есөн эрдэнэ" (Хятад оролцогч Баянбулаг), "Монгол нутаг"(Хятад оролцогч Mr.CMS хамтлаг), "Миний хайрын дууг сонс" (Хятад оролцогч Сүмбэр), "Миний ээж" (Хятад оролцогч NARLAG хамтлаг), "Ээждээ зориулсан дуу" (Хятад оролцогч Нарлаг хамтлаг), “LOVE LOVELOVE”(Монгол оролцогч Анхзаяа), "Дурсамж"(Монгол оролцогч Цолмон), "Улаанбаатарын үдэш" (Монгол оролцогч Анужин), "Аав" (Монгол оролцогч Лхагвадорж), "Тэнгэрийн зам" (Монгол оролцогч Мяасүрэн), "Чамайгаа алдахаас би айдаг" (Монгол оролцогч Анхбаяр) гэх мэт Хятад, Монголын алдартай олон дуу хуурыг өөр өөр хэлбэрээр найруулан тавьсан нь Хятад, Монголын үе үеийн нөхөрлөл, хөгжил цэцэглэлтийн тухай эгшиглүүлсэн үзэгчдийн сонорыг мялаасан гайхалтай тоглолт болов. Тус тоглолтын төгсгөлд Хятадын алдарт дуу “Найз” , Монголын алдарт дуу “Дэлхий ээж” хэмээх дууг Хятад Монголын шилдэг оролцогчид хамтран дуулсан үзэгчдийн таашаал дөндөрөөр нийцэн нижгэр алга ташаалтаар өндөрлөв.


4.jpg

        Монгол оролцогчид болох Л.Анхбаяр, Н.Сумъяасүрэн, Т.Лхагвадорж болон БНХАУ-ын оролцогчид Guo Shen Yu, Нарлаг хамтлаг гурав дугаар байрын шагнал хүртсэн бол Монгол оролцогчид Э. Анжий, О.Цолмон болон БНХАУ-ын SUN BU ER, оролцогч Mr.CMS хамтлаг хоёр дугаар байрны шагнал хүртэж, нэгдүгээр байрын шагналыг дэд захирал ноён Хасбагана Монгол оролцогч Б. Анхзаяа, БНХАУ-ын оролцогч Баянбулаг нарт гардуулан олгов.


6.jpg

   

   Ардын өдрийн сонин Монгол дахь агентлаг,  Монголын үндэсний олон нийтийн радио телевиз MNB болон 10 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл, вэб сайтууд сурвалжлага хийсэн байна.


5.jpg


7.jpg










Login
Login
My Profile
leave a message
back to the top