Улаанбаатар дахь Хятадын Соёлын төв
乌兰巴托中国文化中心

“Дорнын салхи-Торгоны замын уянга” “Нэг бүс Нэг зам” Хятад Монголын найрамдлын тоглолт

2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яам, Улаанбаатар дахь Хятадын Соёлын төв хамтран “Дорнын салхи- Торгоны замын уянга”-“Нэг бүс Нэг зам” Хятад Монголын найрамдлын тоглолт, “Нээлттэй бодлогын 40 жилийн ойн зургийн үзэсгэлэн”-г Соёлын төв өргөөнд зохион байгууллаа. БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч Ян Чин Дун, Боловсрол соёл шинжлэх ухааны яамны Соёл, урлагийн газрын дэд захирал Батхуяг, Соёл урлагийн холбооны дарга Даваасүрэн, Монгол Улсын Консерваторийн захирал Пүрэвхүү, Их хүрээ хийдийн хамба лам Санждорж болон соёл урлагийн салбарын тэргүүтэн болон сонирхогч, үзэгчид нийт 1000 гаруй хүн тус тоглолтыг үзлээ. Монголын Дуу бүжгийн чуулган, Цэргийн дуу бүжгийн чуулган, Хурд хамтлаг, МУАЖ Ж. Бүрэнбэх, МУУГЗ Ц.Мөнхболд, МУГЖ Г. Ариунбаатар, Ганзориг, Баярмаа, СТА Сэрчмаа зэрэг алдартай дуучид, уран бүтээлчид энэ тоглолтонд хүрэлцэн ирж уран бүтээлээ өргөсөн юм.


DSC_3842.JPG


БНХАУ-ын Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Ян Чин Дун Элчин сайд Шин Хай Минийг төлөөлж үг хэлэхдээ, Хятад Монголын найрсаг харилцаа болон хоёр орны ард түмэнд сайн сайхныг хүсч, Хятад Монгол хоёр улс үүрдийн сайн хөрш, сайн найз, сайн түнш, энэ удаагийн тоглолтыг зохион байгуулсан гол зорилго нь хоёр орны соёл болон аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагаа, харилцааг бэхүүүлэх, хоёр орны ард түмний гүн гүнзгий уламжлалт найрамдлыг бэхжүүлэхэд оршиж буйг илэрхийллээ. Энэ жилээс Хятад Монголын харилцаа хурдацтай хөгжлийн замдаа орж, хоёр орны өндөр дээд түвшний харилцан айлчлал тогтмолжиж, салбаруудын харилцаа хамтын ажиллагааны асуудлаар хэд хэдэн чухал тохиролцоонд хүрлээ.БНХАУ-ын Элчин сайдын яам, Улаанбаатар дахь Хятадын Соёлын төв нь Монголын салбаруудын үзэж байгаатай нэгэн адил хоёр талын удирдагчдын тохиролцоог хэрэгжүүлж, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа харилцааг идэвхтэй дэмжиж,“Нэг бүс Нэг зам” санаачлагыг болон Монголын “Хөгжлийн зам”-тай уялдуулж хоёрорны харилцааны хөгжилд хувь нэмрээ оруулахыг хүсч байна гэлээ.


DSC_3850.JPG


Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамны Соёл урлагийн газрын дэд захирал Батхуяг хэлэхдээ, өнөөдрийн тоглолтонд уригдан оролцож буйдаа баяртай буйгаа илэрхийлж, Монгол Хятад хоёр орон нь үүрдийн сайн хөрш, сайн найз юм. Энэ жилээс хоёр орны соёлын салбарын хамтын ажиллагаа улам идэвхжиж, хоёр орны бусад салбар болон хамтын ажиллагаанд сайн загвар болж байна. Өнөөдөр Монголын урлагийн салбарын олон нэртэй уран бүтээлчид энэхүү тайзнаа Монгол Хятадын шилдэг урлагийн бүтээлийг тоглож, Хятад Монголын уламжлалт нөхөрлөлийг магтан дуулна. Тоглолт маш сайхан болно гэдэгт итгэлтэй байна. Амжилт хүсье гэв.  


DSC_3814.JPG

Уянгалаг хөгжим, гялалзам тайз, нижигнэсэн алга ташалт нь соёлыг уялдан хослохыг илтгэнэ. Энэ нь хий хоосон үзэгдэл бус харин өөрийн биеэр уран сайхныг мэдэрч, онгодыг хөгжөөж байлаа.Хятадын алдарт дуу “Хаврын баяр” нь үзэгчдийн таашаалд хүрч, МУГЖ Ариунбаатар,“Кармен” дуурийн хэсэг, “Би хаана төрөө вэ” дууллаа. Монголын алдартай дуучид Хятадын “Жасмин цэцэг, Аав ээжийн нутаг, Сар миний сэтгэлийг илэрхийлнэ” зэрэг алдарт дууг дуулж үзэгчдийн сэтгэлийг огшоолоо. Тоглолтын төгсгөлд Улаанбаатар дахь Хятадын Соёлын төвийн дэд захирал Хасбаганы шүлэг, МУУГЗ Б.Нямдоржийн ая“Хятад Монголын нөхөрлөлийн дуу”-г дуулж энэхүү тоглолт өндөрлөсөн юм.


DSC_3880.JPG



   

Монголын үзэгчид эдгээр гайхамшигт тоглолтоор Хятадын соёлыг мэдэрч, уяран баяслаа. Хоёр орны соёлын солилцоо чухал арга хэмжээ болохын хувьд соёл урлагийн тоглолт нь Хятад Монгол хоёр орны ард түмний ойлгоцлыг нэмэгдүүлж, мөн найрамдал нөхөрлөлийн гүүрийг бий болгох юм.  


DSC_3866.JPG


DSC_3885.JPG


DSC_3909.JPG


DSC_3945.JPG


DSC_3892.JPG


DSC_3921.JPG


DSC_4000.JPG


DSC_4030.JPG


DSC_4013.JPG


DSC_4044.JPG


DSC_3974.JPG






Login
Login
My Profile
leave a message
back to the top