Улаанбаатар дахь Хятадын Соёлын төв
乌兰巴托中国文化中心

“Хаврын баяр-2019”мөсөн цирк

            2019 оны 1 сарын 19 ны өдөрХятадын засгийн газрын хэвлэл мэдээллийн алба, БНХАУ-ын соёл аялал жуулчлалын яам, БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яам,Улаанбаатар дахь Хятадын соёлын төв хамтран зохион байгуулж буй Хятадын хар мөрөн мужийн урлагийн академийн уран бүтээлчид хүрэлцэн ирж 2019 Хаврын баяр “Хятадын өдөрлөг” арга хэмжээ Улаанбаатар хот Хүннү Малл худалдааны төвд ёслол төгөлдөр зохион байгуулагдав. ,БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён Шин Хай Мин, элчин сайдын зөвлөх Ян Чин Дун,элчин сайдын яамны соёлын зөвлөх, Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн захирал хатагтай Ли Вэй, элчин сайдын яамны улс төрийн зөвлөх Ли Яан Жүн, худалдааны зөвлөх Сун Шүэ Жүн, төрийн бодлогын хорооны дарга Гү И Мин, хэлтсийн дарга Чен Чи Уй, Консулын газрын дарга Лин Чан,цэргийн аттеше Ян Шүн болон БНХАУ-ын элчин сайдын ажилтан албан хаагчид, гэр бүлийнхэн, мөн Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн орлогч дарга Хасбагана, Монгол дахь Хятад цагаачдын холбооны тэргүүн Бай Шуан Жан, Күнзийн институтийн Хятад тэнхимийн захирал Жү Жүн Ли, Монгол улсын БСШУС Яамны дэддарга ноён Ганбаяр, Их Хүрээ хийдийн хамба лам З.Санждорж, Байгаль орчин аялалжуулчлалын яам,Цагдаагийн ерөнхий газар, шашны төлөөлөл,иргэний байгууллага,хэвлэл мэдээллийн төлөөлөгчид, Шинэ Хуа агентлаг, жижиг дунд үйлдвэрлэл,Күнз институтын багш,сурагчид гээд нийт 500 гаруй хүн хуран цугларсан байна.


邢海明大使致辞.JPG

  БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён Шин Хай Мин нээлтийн ёслолд хандан ирж буй хаврын баяр цагаан сарын баярын мэнд хүргээд энэ жил Хятад Монгол 2 орны дипломат харилаа тогтоосны 70 жилийн ой бөгөөд мөн билгийн тооллоор Хятад Монгол 2 орны цагаан сар нэг өдөр тохиож байгаа юм. Айлчлан ирсэн ондоо Хятад Монгол2 орны харилцааг улам бэхжүүлж, найрамдал нөхөрлөл улам батжих болтугай. Би БНХАУ-ын элчин сайдын яамыг төлөөлөн та бүхэндээ эрүүл энх,сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна. Өнгөрсөн онд Хятад Монгол 2 орон салбар бүр дээр олон амжилт бүтээлээр дүүрэн байсан бөгөөд Монголын эдийн засаг GDP 6% өсөлттэй байж, 2 орон худалдааны салбарт 85 тэрбум ам долларт хүрсэн нь түүхэндээ шинэ үзүүлэлтюм.Шинэ ондоо БНХАУ-ын Элчин сайдын яам нь хоёр орны удирдагчдын хүрч ирсэн чухал зөвшилцлийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, Хятад улсын "Нэг бүс нэг зам"санаачилга,  Монгол Улсын "ХөгжлийнЗам" -ын стратегийн бодлогыг идэвхтэй дэмжиж, хоёр орны ард түмний ахуй амьдрал, ажил үйлсийг  дээшлүүлэн сайжруулахыг зорьж байна. Хятад Монгол 2 орны хамтын ажиллагаа гүнзгийрэхийн хэрээр хүмүүнлэгийн солилцооны түвшин өсөж Монголын найзууд маань Хятадын соёлыг улам бүр ойлгож байгаа юм.Энэ удаагийн “Хаврын баяр” арга хэмжээний хүрээнд бид Хар Мөрөн мужийн урлагийн академийг урин Монгол орны ард түмэндээ уламжлалт болон орчин үе, спорт болон урлагийг хослуулсан мөсөн дээрхи уран гулгалтын үзүүлбэрийг толилуулж байна.


蒙古国教育文化科学体育部钢巴亚尔副部长致辞.JPG

                 

  Монгол улсын БСШУС яамны дэд дарга ноён Ганбаяр хэлсэн үгэндээ: Энэ жил бол Хятад Монгол 2 орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой бөгөөд тус ойг тохиолдуулан тэмдэглэх ажлын хүрээнд засгийн газар хоорондын хэлэлцээр хийсэн ба салбар яам бүр уг хэлэлцээрийг хэрэгжүүлж байгаа юм. Монгол Хятад 2 орон бол нөхөрсөг хөршүүд бөгөөд урт хугацааний турш Хятадын талаас Монгол улсад олон бодит дэмжлэгэ туслалцаа үзүүлсээр ирсэн ба үүнд  талархал илэрхийлж байна.Монгол орон нь Хятад оронтой улс төр, соёл, байгаль аялал жуулчлал гээд олон салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллахаар дэмжиж ажиллаж байгаа юм.

Хар мөрөн мужийн урлагийн акедеми нь Монгол орны ард түмэнд “ Аз жаргалын дуулал” уран гулгалтын үзүүлбэрийг “ Хундагаа өргөе,найзуудаа” хэмээн билэгт хадагаа барин идээний дээж сархадаа өргөж цог жавхаат бүжгээ уянгалаг сайхан дуу хуураар нээн эхлүүлсэн нь шуудхан л үзэгч олныг баярын уур амьсгал руу хөтлөв. “Гэнэн насны дурлал ”  уран гулгалтын хосын төрөл, зэрэгцээ,цагирагтай,туузтай      “Мөсөн ертөнц дэхь хайр”, уран гулгалтын акробат “Галын бурхан усны дагина”, Хятадын уламжлалт дуулалт жүжиг болон орчин үеийн хэв шинжийг хослуулсан циркийн тавагтай үзүүлбэр “Дорнын гайхамшиг” ,уран гулгатын багын төрөл “Түмэн агтын төвөргөөн” , агаарын хулстай үзүүлбэр “Солонгын туяа”,  “Аз жаргалтай гэр бүл” , “Улаанбаатрын үдэш” , модон хөлтэй гулгалт “Үзэсгэлэнт жасмин цэцэг”   Монголын уламжлалт баяр наадмыг илэрхийлсэн үзүүлбэр “ Баярт наадам”, тусгай үзүүлбэр “Унаган мөрөөдөл” гэх мэт олон үзүүлбэрүүд үзэгчдийн нүдийг хужирласан ба тус арга хэмжээг  “Өнө мөнх нөхөрлөл” хэмээх нэртэй дуугаар Хятад Монгол 2 орны харилцааг бэлэгшээн өндөрлөсөн байна.


马头琴合奏《枣红马》.JPG


二胡合奏《新赛马》.JPG


女生独唱《新赛马》.JPG


冰舞《举杯吧朋友》.JPG


双人滑《青春恋歌》.JPG


《冰雪燃情》.JPG


东方神韵1.jpg


丝路新韵.jpg


欢乐那达慕.jpg


冰上高跷《美丽的茉莉花》.jpg


超越梦想.jpg


大使与演职人员合影留念.JPG







Login
Login
My Profile
leave a message
back to the top