1-р сарын 21-ны өдөр, “Хаврын баяр 2019 арга хэмжээний хүрээнд, Хятад үндэсний хувцас загварын шоу Улаанбаатар хот Новотел зочид буудалд амжилттай зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хай Мин, БНХАУ-ын элчин сайдын яамны соёлын зөвлөх,Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн захирал хатагтай Ли Вэй, элчин сайдын яамны улс төрийн зөвлөх Гао Фэнг Инг, улс төрийн зөвлөх Ли Янь Жүн, цагдаагийн харилцааны газрын дарга Заяа болон БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яамны нийт хамт олон дипломатчид болон тэдгээрийн гэр бүлийнхэн, мөн Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн дэд захирал Хасбагана, Күнзийн Институтийн Хятад талын тэнхимийн захирал Жү Жүнь Ли, Монголын Засгийн газрын хөгжлийн агентлагийн эрдэм шинжилгээний хорооны гишүүд, Улаанбаатар эрдэм оюудээд сургуулийн захирал Дорж, Монгол улсын Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яамны бодлого хэрэгжүүлэлтийн хэлтсийн дарга Цогтсайхан, Их хүрээ хийдийн хамба лам Санжаадорж, Монгол улсын хэвлэл мэдээллийн салбарынхан, Монгол дахь цагаач иргэдийн хороо, Хятадын хөрөнгө оруулагч аж хуй нэгжүүд, Күнзийн институтийн дадлагажигч багш ажилчид, сурагчид зэрэг нийт 200 гаруй хүн оролцжээ.
Шин Хай Мин элчин сайд, хүмүүнлэгийн үйл ажиллагаа бол Хятад Монгол хоёр орны ард түмний мэдрэмжийн холбоо билээ, хэдхэн хоногын өмнө Хятадын мөсөн циркчид энэ жилийн Хаврын баярын арга хэмжээг сүр дуулиантайгаар нээж, харин өнөөдөр Хятадын Тиан Жинаас ирсэн дизайнер болон моделууд Улаанбаатар хотын иргэдэд мөн л Хятадын уламжлалт хувцас түүний соёлыг загварын шоугаар дамжуулан үзүүлэхээр ирсэн байна. Үзэгчид та бүхнийг мэлмийгээ баясгаж сэтгэл хангалуун байж, Хятад орны соёлд дахин нэг алхам ойртон дурлана гэж найдаж байна. Тэр онцлохдоо хүмүүнлэгийн харилцаа бол ард түмний сэтгэлийг нэгтгэх нэн тэргүүний ажил билээ. Өнөөдөр Тиан Жинаас ирсэн дизайнер болоод загвар өмсөгчид Монгол үзэгчиддээ зориулж Хятадын сонгодог, уламжлалт загварын хувцаснуудыг толилуухаар ирсэн байна. Мөн Тиан Жины соёл Монгол улсад ирж буй нь хоёр орны ард иргэдийн харилцаанд нэгэн шинэ цонх нээж байгаа явдал мөн билээ. Өнгөрсөн жил Хятадын төв хорооны улс төрийн хорооны гишүүд, Тиан Жины намын байнгын хорооны нарийн бичгийн дарга Ли Хун Жун Монгол улсад айлчлал хийсэн, тэрээрТианжин болон Монголын хамтын ажиллагааны хүрээнд “Хэрэгжүүлэх 10 зүйл”-ийг санааачилсан, Дипломат харилцаа тогтсоны 70 жилийн ойн хүрээнд, хоёр орны маань харилцаа улам гүнзгийрч, ард түмний нөхөрлөл улам бүр дотно болно гэдэгт найдаж байна хэмээжээ.
Энэ удаагын “Хаврын баяр 2019-Хятад үндэсний хувцас загварын шоу”зөвхөн Хятад үндэсний хувцасыг таниулаад зогсохгүй, хоёр орны хувцас загварын салбарын хамтын ажиллагаанд түлхэц болж байгаа билээ.Энэхүү үйл ажиллагаа нь нийт 3 хэсгээс бүрдэж байгаа ба, үндэсний өнгө төрх, уламжлалт хийц, сонгодог загварын дээл болон уламжлалт гар урлалын бүтээлүүд багтсан.
Хятад ардын “Жасмин цэцэг” дуун дээр, Тиан жинаас ирсэн авъяаслаг моделууд маань эртний болон орчин үеийн үндэсний хувцасны шинэ шилдэг загваруудаас түүвэрлэн толилуулсан бөгөөд, зөвхөн загвар үзүүлээд зогсохгүй төрөл бүрийн дэвүүр, цаасан шувуу, цагаан сарын зураг, Тиан жины шавар хүүхэлдэй зэрэг Хятадын уламжлалт гар урлалын бүтээлүүдээс бэлэг болгон тараасан байна. Тоглолтонд маань Улаанбаатар чуулгын хөгжимчид, Авъяаслаг Монголчууд шоу-ны шилдэг оролцогчид лимбэчин ёочинчин нар болох Бархүү, Мягмарцэрэн нар “Жалам Хар” аязыг хөгжимдөж хөг аялгуу нэмсэн. Арга хэмжээний төгсгөлд, Хятад Монголын зочид төлөөлөгч нар моделуудтай дурсгалын зургаа татуулан, нөхөрсөг яриа өрнүүлэн баяртайгаар өндөрлүүлсэн байна.
|