Улаанбаатар дахь Хятадын Соёлын төв
乌兰巴托中国文化中心

“Эрдмийн гүүр 2019” Хятад хэлний анхдугаар олимпиадын шилдгүүдэд шагнал гардууллаа

Issuing time:2019-09-24 00:00

    Улаанбаатар дахь Хятадын соёлын төв Эрдмийн гүүр хятад хэлний сургалтын төвтэй хамтран зохион байгуулсан “Эрдмийн гүүр 2019” Хятад хэлний олимпиадын шилдгүүдэд шагнал гардуулах ёслолын ажиллагааг 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар дахь Хятадын соёлын төв дээр зохион байгууллаа.   

БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны соёлын зөвлөх бөгөөд Улаанбаатар дахьХятадын соёлын төвийн ерөнхий захирал Ли Вэй, тус төвийн дэд захирал Хасбагана, БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны Соёлын газрын нарийн бичиг Хүчирхэг, Эрдмийн гүүр хятад хэлний сургалтын төвийн захирал Манлайхүү, МУИС-ийн Күнзийн тэнхимийн Хятад талын захирал Бао Ай Дун, МУИС-ийн Ази судлалын тэмхимийн захирал болон Монголын хятад хэлний багш нарын холбооны дарга Батмаа зэрэг зочид энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирж оролцлоо. Нээлтийн үеэр Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн ерөнхий захирал Ли Вэй болон Эрдмийн гүүр хятад хэлний сургалтын төвийн захирал Манлайхүү нар тус тус үг хэллээ.


马头琴演奏.JPG


    Ли Вэй зөвлөх БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Шин Хай Минийг төлөөлж энэ удаагийн Хятад хэлний олимпиадыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэж, шагнал авсан сурагчдыг хятад хэлээ үргэлжлүүлэн хичээн сурч, Хятад Монгол хоёр орны хүмүүнлэгийн харилцааны элч болоод гүүр нь болохын төлөө чармайж сурахыг хүслээ. Ли Вэй зөвлөх мөн энэ удаагийн Хятад хэлний олимпиад анхан, дунд, гүнзгий гэсэн 3 төрөлд тус тус хувааж, тэмцээнд оролцогчид дунд сургуулийн өөр өөр насны сурагчид байсан нь тун ач холбогдолтой хэлбэр байлаа. Энэ жил Хятад Монгол хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой юм. Энэхүү үйл ажиллагаан нь ч өвөрмөц тэмдэглэлт зүйл болж байна гэлээ.   


李薇参赞致辞.JPG


        Монголын Эрдмийн гүүр Хятадын хэлний сургалтын төвийн захирал Манлайхүү арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочдод талархлаа илэрхийлээд угХятад хэлний олимпиадын зохион байгуулалт болон тэмцээний хэв маягийг танилцуулсан юм. Тус Хятад хэлний олимпиад нь Монгол улсад анх удаагаа зохион байгуулагдсанаар онцлогтой байв. Цаашид үргэжлүүлэн зохион байгуулж, ирэх жил их сургуулийн оюутнуудыг хамруулж, илүү өргөн хүрээ, агуулгатай болгох юм байна.   


蒙来虎先生致辞.JPG


“Мэдлэгийн гүүр 2019” Хятад хэлний олимпиадыг Улаанбаатар дахь Хятадын соёлын төв болон Эрдмийн гүүр Хятад хэлний сургалтын төв хамтран зохион байгуулсан юм.   Тэмцээнд улсын болон хувийн 32 дунд сургуулийн дунд ангийн 166 сурагч оролцлоо. Тэмцээний шалгаруулалтыг 05 дугаар сарын 25-ны өдөр хийсэн юм. Уралдаан анхан, дунд, гүнзгий гэсэн гурван төрлөөс 1,2,3-р байр болоод шилдэг нэг оролцогчийг шалгаруулсан юм. Тэмцээний шилдгүүдэд шагнал гардуулсаны дараа хамтдаа дурсгалын зураг татуулав.


颁奖嘉宾与中级组获奖学生.JPG


考试现场.JPG


考试现场 (2).JPG


Login
Login
Login by:
My Profile
leave a message
back to the top