Улаанбаатар дахь Хятадын соёлын төв, Монголын Урчуудын эвлэл, Бээжингийн Хятадын уран бичлэг, уран зураг цуглуулагчдын холбоо хамтран “БНХАУ болон Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх хүрээнд уран бичлэг, гэрэл зургийн үзэсгэлэнг 07 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар дахь Хятадын соёлын төв дээр зохион байгууллаа. Энэхүү үзэсгэлэнд Хятадын алдарт Хао Жин Цүнь, Сүнь Ань Минь, Жан Вэнь Чөн, Бай Бинь Хуа гэсэн 4 зураач уран бичлэг, уран зургийн бүтээлээ дэлгэж үзүүлж байна. Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн дэд захирал Хасбагана, Монголын Урчуудын эвлэлийн ерөнхийлөгч Төмөрбаатар, Их хүрээ хийдийн хамба Санждорж, Монголын театрын музейн захирал Наранхүү, Хятад Монголын Найрамдал одонт Баатархүү, Монгол дахь Цагаач иргэдийн холбооны тэргүүн Бай Шуан Жань, Монгол, Хятадын худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга Ян Шао Чы, Монгол, Өвөрмонголын худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга Ү Хай Мин, Монгол дахь Цагаач иргэдийн Монгол Хятадын найрамдал дунд сургуулийн захирал Жян Шянь Мэй зэрэг зочид төлөөлөгчөөс гадна Монгол дахь Хятадын хөрөнгө оруулалттай компани, цагаач иргэд, Монголын төлөөлөгч гээд 50 гаруй хүн хүрэлцэн иржээ.
Үзэсгэлэнд хүрэлцэн ирсэн зочид
Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн тэргүүн Хасбагана БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны соёлын зөвлөх болоод Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн ерөнхий захирал Ли Вэйг төлөөлж үзэсгэлэнд хүрэлцэн ирсэн зочдод талархал илэрхийллээ. Тэрээр хэлэхэдээ 2014онд Ши Жинь Пин дарга Монгол улсад айлчилсанаас хойш Хятад Монголын харилцаа олон салбарт иж бүрэн хамтын ажиллагааг явуулж, соёлын салбарын солилцоо ч үр дүнтэй явж байна. Хятад Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож буй энэ үед соёлын төвөөс энэхүү үзэсгэлэнг зохион байгуулж буй нь чухал ач холбогдолтой юм. Хятадын уран бичлэг, уран зураг нь Хятадын уламжлалт соёлын соруудын нэг юм. Ирсэн зочид үзэсгэлэнд дэлгэгдсэн бүтээлүүдээс Хятадын уран бичлэг, уран зургийн хөг аяс, онцлог, гайхамшгийг мэдрэхийн сацуу Хятадын соёлыг илүү гүн гүнзгий ойлгож мэдэрч байсан юм.
Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн дэд захирал
Бээжингийн Хятадын уран бичлэг, уран зураг цуглуулагчдын холбооны тэргүүн Хао Жин Цүнь энэ үеэр үг хэлэхдээ, Улаанбаатар дахь Хятадын соёлын төв энэ удаагийн үзэсгэлэнг зохион байгуулж буйд талархалаа илэрхийлж, Монголчууд энэхүү үзэсгэлэнгээр дамжуулж Хятадын уран бичлэг, уран зургийн, соёлыг илүү ойлгож, танин мэдэхийг хүсч байна гэлээ.
Бээжингийн Хятадын уран бичлэг, уран зураг цуглуулагчдын холбооны тэргүүн Хао Жин Цүнь
Монголын Урчуудын эвлэлийн ерөнхийлөгч Төмөрбаатар мөн хүрэлцэн ирсэн зочдод хандаж үг хэлэхдээ, Монгол болон Хятадын дүрслэх урлагийн салбарын хамтын ажиллагаа олон жилийн түүхтэй, хоёр орны уран бүтээлч нарын харилцаа хамтын ажиллагаа тогтмолжиж байна. Энэхүү үзэсгэлэн нь Хятад Монголын уран бичигч, уран зураач нарын харилцаанд тааламжтай үндэс суурь тавьж байна гэв.
Монголын Урчуудын эвлэлийн ерөнхийлөгч Төмөрбаатар
Монгол дахь Цагаач иргэдийн холбооны тэргүүн Бай Шуан Жань холбоогоо төлөөлж хүрэлцэн ирсэн алдартай 4 зураач нарт талархал илэрхийлж, Хятадын соёлын төвийг энэ удаагийн үзэсгэлэнг зохион байгуулсанд талархал илэрхийллээ. Үргэлжлүүлэн Соёлын төвийг Хятад Монгол хоёр орны соёлын солилцоог ахиулахад, хоёр орны ард иргэдийн найрамдлыг бэхжүүлэх гүүр юм. Цагаач иргэдийн холбоо цаашдаа Хятадын соёлын төвтэй маш олон ажлыг хамтран хийж, Соёлын төвийн зохион байгуулах арга хэмжээнд томоохон дэмжлэг үзүүлэхээ хэлсэн юм.
Монгол дахь Цагаач иргэдийн холбооны тэргүүн Бай Шуан Жань
Нээлтийн арга хэмжээний төгсгөлд зураач нар хүрэлцэн ирсэнд зочдод зориулж бэхээр уран бичин үзүүлж, Улаанбаатар дахь Хятадын соёлын төв, Монголын Урчуудын эвлэл, Их хүрээ хийд, Монгол дахь цагаач иргэдийн холбоонд энэ үеэр бичсэн бүтээлээ тус тус дурсгасан юм. Энэхүү үзэсгэлэн нь 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал гарах юм. Үзэсгэлэнд ирсэн 4 зураачийн нийт 40 бүтээл энэ үеэр дэлгэгдэж байна.
Зураачид бэхээр уран бичиж байна
Зураачид "Хятадын Монголын найрамдлын гүүр" гэж Хятадын соёлын төвд дурсгав
|